Хүүхдийг хүмүүжүүлэх уламжлалт ухаан цахим сургалт зохион байгуулагдана

4 дүгээр сарын “Гэр бүлийн өдөр”, “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт ухааныг эерэг хүмүүжлийн арга”-тай уялдуулах нь сэдвээр онол арга зүйн, практик ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, амьдралд хэрэглэх хандлагыг төлөвшүүлэх цахим сургалтыг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Цахим сургалт The Busy Mom Diary влог Ч.Уранхолбоо, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хуудсаар шууд дамжуулагдана.

  1. Б.Мөнхжаргал Хүүхдийг сурган хүмүүжүүлэх уламжлалт арга 2020.04.27 15.00
  2. С.Оюунтуяа Хүүхдийн сайн зан чанарыг хөгжүүлэх арга 2020.04.27 18.00
  3. Н.Нямдорж Хүүхэдтэй зүй бус харилцахад анхаарах нь 2020.04.27 18.00

ЭЦЭГ ЭХЧҮҮД ТА БҮХНИЙГ ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ АРГА УХААНД СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА.