Түрүүлж айрагдсан уралдаанч хүүхдүүдэд шагнал гардууллаа

Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан морины уралдаанд түрүүлж айрагдсан морьдыг унаж хурдалсан эрхэм уралдаанч хүүхдүүдэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, TOYOTA компани төлөөлөгч болон албаныхан өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.

Мөн Монгол даатгалын хамт олон даатгалд хамгийн эхэнд бүртгүүлсэн уралдаанч хүүхэд болон даага насны уралдааны баян ходоодны хүүхдэд унадаг дугуй бэлэглэлээ.