Байнгын хороод Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэнэ

УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын талаар зөвлөлдөнө. Мөн таван байнгын хороо, нэг дэд хороо хуралдаж энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудалд санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тодруулбал, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын байнгын хороод хэлэлцэнэ.

Дээрх асуудлаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдана.