Франкфурт-Улаанбаатарын онгоцоор 261 иргэн эх орондоо ирэв

Гадаад дахь иргэдээ татан авч буй тусгай үүргийн нислэгийн хуваарийн дагуу өнөөдөр 06.05 цагт Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирлээ. Үүнд:

  • бага насны хүүхэдтэй гэр бүлийн 41,
  • өндөр настан 28,
  • эрүүл мэндийн шалтгаантай 28,
  • хөгжлийн бэрхшээлтэй 1,
    бусад 163 иргэн байна.

Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, "Тайж", "Намуун", "Монголика" зочид буудлуудад тусгаарлаж буй талаар ОБЕГ болон Шуурхай штабаас мэдээллээ.