Улсын хэмжээнд 70 сая толгой мал өвөлжих тооцоотой байна

ХХААХҮЯ-ны мэдээгээр улсын хэмжээнд 90 сая гаруй толгой мал намаржиж байна.

Өнгөрсөн оны мал тооллогын дүнгээр 70.9 сая толгой мал тоолуулсан. Мөн энэ хавар 22.1 сая төл бойжуулсан. Үүнээс 20 сая гаруйг өвлийн хүнсэнд ашиглаж, энэ өвөл 70 сая гаруй толгой мал өвөлжих тооцоо гарчээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар Засгийн газраас гарсан тогтоолын дагуу дотоодын гадаадын зах зээлд бэлтгэх малын тоон судалгааг салбарын яам аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газруудаас авч байна.

Бойжуулсан төлийн хэмжээний малыг эдийн засгийн эргэлтэд оруулах тооцоо дүн гарч байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар малчид 95 мянган тонн өвс, 3 мянган тонн ногоон тэжээл, мөн хэмжээний гар тэжээл бэлдээд байна. Улсын хэмжээнд 81.3 мянган тонн хадлан аваад байгаа нь өмнөх оны мөн үеэс доогуур үзүүлэлттэй байна.