Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр зам барьж буй газрыг тусгай хэрэгцээнд авлаа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Тавантолгой, Зүүнбаян чиглэлд төмөр зам барих нутаг дэвсгэрийг улсын тусгай хэрэгцээнд авлаа.

Тодруулбал, дээрх төмөр замын урт нь 416.2 км байх бөгөөд түүний зурвас газар болох 5802 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байгаа юм. Энэхүү төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Улаанбадрах, Сайншанд сумын нутаг дэвсгэрийг дамнан баригдах аж.

Энэхүү төмөр замыг барьж байгуулснаар Тавантолгойн уурхайгаас коксжих нүүрс экспортлох, уул уурхайн ба аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих ач холбогдолтой. Жилд 15 сая тонн ачаа тээвэрлэнэ гэж тооцож байна.