Х.Баттулга: Залуучуудаа уриалж зориудаар оройн цагийг сонгосон

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшиж буй Халтмаагийн Баттулга саналаа өгч байна. Тэрбээр Баянзүрх дүүргийн 1655-р хэсгийн санал авах байранд саналаа өгсөн юм.

Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгчөө сонгох сонгууль дуусч байна. Нийт хоёр сая орчим иргэн сонгууль өгнө. Иргэдийг тэр дундаа залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Монгол Улсын ирээдүйг гэрэлтэйгээр харж байна. Монгол ялна.Н.Түвшинбаяр аварга хүн зодох нь байтугай хүнд гар хүрэх хүн биш. Өөрийнхөө нутгаас жүдогийн холбооны ерөнхийлөгчийг гаргах гээд ажиллаж яваа хүн.

Монголчууд Н.Түвшинбаяр аваргаараа бахархдаг. Түүнийг ийм муухай юм хийхгүй гэдгийг мэдэж байгаа. Иймэрхүү гүтгэлгийг цензүртэй харах цаг нь болсон" гэдгийг хэлсэн юм.