Улсын хэмжээнд сонгуулийн ирц 45.57 хувьтай байна

Сонгуулийн Ерөнхий хороо ээлжит мэдээллээ хийж, санал хураалтын 17.00 цагийн ирцийн мэдээллийг танилцууллаа. Улсын хэмжээнд санал хураалтын ирц 45.57 хувьтай байна. Санал хураалт Баянхонгор аймагт хамгийн өндөр буюу 57.82 хувийн ирцтэй байна. Харин Дорнод аймагт 36.96, Дархан-Уул аймагт 38.96 хувийн ирцтэйгээр сонгуулийн ирц тааруу явагдаж байна.