Дөрвөн улсын сонгодог хөгжим эгшиглэнэ

Итали, Монгол улс хоорондын соёл урлаг, сонгодог хөгжим болон сонгодог урлагийг дэмжих, харилцаа холбоо тогтоон хөгжүүлэх зорилгоор “Барокко: Итали болон Eврoп” гала тоглолт энэ сарын 29-нд СТӨ-нд болох гэж байна.

Үүнийг улсын Филармони, Монгол Улсын гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл хамтран зохион байгуулах юм.

Тоглолт Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн хөгжимчдийг Италидаа төдийгүй дэлxийд алдартай сонгодог xөгжмийн удирдаач Якобо Сипари Ди Пeскассэрoли-гийн xөгжмийн удирдлагын дор зохион байгуулна.

Тус тоглолтод Монгол, Испани, Итали, Орос гэсэн улсын шилдэг уран бүтээлч болон алдарт удирдаачийн бүтээл эгшиглэх юм.