УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ. Чуулганы нээлтийн дараа УИХ дахь намын бүлэг хуралдах юм.

Чуулганаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Дээрх асуудлаар энэ долоо хоногт намын бүлэг, байнгын хороо, ажлын багууд хуралдаж санал дүгнэлтээ пүрэв, баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.

Чуулганаар, Дархлаажуулах ажлын явц, Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.

Хуралдаанд гишүүд зөвхөн УИХ-ын Тамгын газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad төхөөрөмжийн MyParliament программыг ашиглан оролцох юм байна.