“Чанд-Авиа” өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаа

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Хан-Уул дүүргийн 6-р хорооны Чанд-Авиа Өрхийн Эрүүл мэндийн төвд ажиллаж тэнд ажиллаж буй эмч сувилагчийн санал хүсэлтийг сонслоо. Өнөөдөр тус эмнэлэгт 1 эмч 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй 3 хүн ажиллаж байв.

Чанд-Авиа Өрхийн Эрүүл мэндийн төв нь нийтдээ 10 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Тус төвийн ахлах сувилагч Ц.Нарангэрэл урамшуулал илүү цагийн мөнгө зэргээ яг цагтаа авч байгаа хэмээв.

Өрхийн эмнэлэгт дархлаа сэргээх нэмэлт тун буюу III тун хийж байв. Өдөрт 15-30 хүн нэмэлт тундаа хамрагддаг гэнэ. Эрүүл мэндийн төв дээр 2 суурин 5 явуулын цэг ажилладаг. Дүүргийн хэмжээнд аж ахуй нэгжүүдээ явуулын цэгээр дархлаажуулдаг гэнэ. Тус өрхийн эмнэлэгт өнөөдрийн байдлаар Ковид-19-н гэрийн хяналтад 40 гаруй хүн буй гэнэ. Гэрийн хяналтад байгаа иргэдийг өдөр бүр утсаар холбогдож хяналт тавин ажиллаж байгаа гэдгийг Чанд-Авиа Өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч хэлж байв.