С.Энхболд сайд ХУЭМТ-ийн яармаг салбарт ажиллав

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа. Тус төвд зөөврийн рентген үздэг сууринг өнөөдрөөс байрлуулан ажиллуулж буй юм. ХУЭМТ-д 4-өөс 21-р хорооны нийт 9000-1000 мянган хүн амтай. Өнөөдрөөс ийнхүү LG компанийн 10 сард үйлдвэрлэсэн зөөврийн рентген аппаратаар иргэддээ үйлчлэхэд бэлэн болоод байна.

Энэхүү аппарат нь өдөр 90-120 хүний зураг авах хүчин чадалтай гэнэ. Үдээс хойш Ковид-19-н урьдчилан сэргийлэх үзлэг хийж рентгенд харуулах шаардлагатай хүмүүсээ гэрээр орж үзнэ гэдгийг рентген техникч Н.Шаравдорж хэлж байлаа.

Энэхүү аппаратын давуу тал нь хэвтрийн босох боломжгүй хүний зургийг ямарч байдлаар тохируулаад авдгаараа давуу талтай гэв. Түүнчлэн багаж цүнх аппрат нийтдээ 25 кг жинтэй учир ашиглахад маш хялбар гэдгийг рентген техникч онцолж байв.

Мөн түүнчлэн гэрээр хянагдаж, эмчлүүлж байгаа иргэдэд 5 амбулатори үйлчилж байгааг 2-р нэмэгдүүлж зөөврийн хөдөлгөөнт дүрс оношлогоотой амбулаторийг Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд байршууллаа.