5349 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгнө

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын хүрээнд маргааш зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна.

Зөөврийн битүүжилсэн хайрцгаар санал авах иргэдэд:

  • Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй,
  • Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа,
  • Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан,
  • Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон,
  • Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал зэргийг оруулж хуульчилсан.

Улсын хэмжээнд нийт 28045, үүнээс нийслэлд 5349 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан бөгөөд сонгогчдын саналыг авах ажиллагаа маргааш орон даяар 09.00-20.00 цагийн хооронд үргэлжилнэ.