Натур худалдааны төвөөс урагшаа Нарны замыг холбосон туслах замыг түр хаана

Натур худалдааны төвөөс урагшаа Нарны замыг холбосон туслах замын дунд хэсэгт дулааны шугамд гэмтэл гарч засварын ажил хийж байна.

Засварын ажлыг өнөөдөр 9.00-22.00 цаг хүртэл хийж гүйцэтгэх тул жолооч, зорчигч нарыг доорх зураглал, тэмдэгийн дагуу бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-наас санууллаа.