Цэрэг татлага аравдугаар сарын 23-ныг дуустал явагдана. Та бүхэнд Нийслэлд цэрэг татлага зохион байгуулах байршлыг хүргэж байна.
Нийслэлийн есөн дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
- Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
- Сүхбаатар дүүрэгт 31 дүгээр сургууль
- Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
- Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
- Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургуульд
- Налайх дүүрэгт МСҮТ-ийн байранд
- Багануур дүүрэгт "Гүн галуутай" цогцолбор сургууль
- Багахангай дүүрэгт "Хангай" цогцолбор сургуулийн байранд.
Цэрэг татлагын байранд очихдоо:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
- Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.