Их мастер Т.Мөнхзул ААШТ-ий блиц төрөлд хүрэл медаль хүртэв

Шатрын 2023 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Алматы хотод болж байна.

Эмэгтэйчүүдийн блиц төрөлд үндэсний шигшээ баг, "Кайсса" клубын тамирчин их мастер Т.Мөнхзул 9 өрөг тоглож 6.5 оноогоор хүрэл медалийн болзол хангажээ.