"Гурван охин" хамтлагийн гишүүд соло цомог гаргана

“Гурван охин” хамтлаг есдүгээр сарын 02-нд зургаа дахь цомгийнхоо баярыг сонсогчидтойгоо хамтдаа тэмдэглэхээр зэхэж байна. Тодруулбал, энэ удаагийн “Хэмнэл зүрхэнд” тоглолт нь тэдний шинэ цомгийн баяр бөгөөд тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй байх аж. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд” усан онгоцны багтаамжаас шалтгаалан хамтлагийнхан 800 тасалбар худалдаанд гаргахаар төлөвлөжээ. “Хэмнэл зүрхэнд” тоглолтын тасалбар энэ сарын 15-аас худалдаанд гарах юм байна. Дашрамд дурдахад, “Гурван охин” хамтлагийн гишүүд тус бүр бие даасан цомог гаргахаар төлөвлөсөн бөгөөд Сологийн хувьд хоёр ч цомог гаргахаар ажилдаа ханцуй шамлажээ.