Г.Ганболдоор ахлуулсан "Нүүрсний хэрэг"-ийг шалгах ажлын хэсгийг татан буулгаж, Х.Нямбаатараар ахлуулсан шинэ ажлын хэсгийг байгуулах захирамжийг гаргажээ

“Нүүрсний хулгай”-н асуудлыг эцэст нь хүртэл шалгаж, шударга, үнэнийг хүсэмжилж буй олон нийтийн хүлээлтэд хариулт өгөхын тулд Хяналтын сонсголыг зохион байгуулахбэлтгэлийг хангах Ажлын хэсгийг байгуулах захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргажээ. 

УИХ-ын Хяналт, шалгалтын хуулийн дагуу Хөгжлийн банкны гурван шатны сонсгол зохион байгуулсан нь олон нийтэд хууль бус үйлдлийг илчилж, шударга үнэнийн хүсэмжилд тодорхой хэмжээгээр хариулт өгсөн. Харин удаагийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн,ХЗДХ-ийн сайдХ.Нямбаатараар ахлуулж, УИХ-ынгишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нар гишүүдээр нь ажиллах юм байна. 

Энэхүү сонсголоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргахаар болжээ. 

Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэхүү “нүүрсний хулгай”-тай хийх тэмцэл бодит үр дүнгээ өгнө гэж УИХ-ын зүгээс үзэж байна.