"Эх оронч сурагч" зорилтот аялал эхэллээ

Хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, экологийн боловсрол олгох, монгол ахуй, соёлыг таниулах зорилгоор “Эх оронч сурагч” төслийн хүрээнд зорилтот аяллыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 40 сурагч зургаан шөнө, долоон өдрийн хугацаанд Халх голын сав нутгаар аялж, цэргийн анги, заставын үйл ажиллагаатай танилцах юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:

-Энэхүү аяллыг Хил хамгаалах ерөнхий газар, НЗДТГ, Нийслэлийн Цэргийн штаб, Нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулж байна. Аялалд хамрагдах хүүхдүүдийг сурлага, урлаг, спортын амжилт, нийгмийн идэвх, оролцоо зэрэг үзүүлэлтээр сонгон шалгаруулсан. Сурагчид ч, эцэг эхчүүд ч аяллыг баяртай хүлээн авч байна хэмээлээ.