“Монголын Эдийн засгийн форум-2023” эхэллээ

Монголын Эдийн засгийн форум-2023” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. “Welcome to Mongolia” уриан дор болж буй энэ удаагийн чуулганд гадаад, дотоодын 1700 орчим зочин төлөөлөгч оролцож байна.

Чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж, үндсэн илтгэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар тавив. Мөн хүндэт зочны илтгэлийг АХБ-ны дэд ерөнхийлөгч Ашок Лаваса тавилаа.

Чуулганы нэгдсэн хуралдаан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого” сэдвээр болж, улмаар салбар хуралдаанууд үргэлжилж байна.