Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын суурь хучилтыг ондоо багтаан дуусгана

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын засвар, шинэчлэлтийг таван багц хэсэгт хуваан барилгын ажлыг гүйцэтгэж байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих авто зам нийт 86 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, нэгдүгээр багц 94, хоёрдугаар багц 78, гуравдугаар багц 94, дөрөвдүгээр багц 68, тавдугаар багц 91 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Харин нэмэлт хоёр эгнээ буюу Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй багц 64 хувийн явцтай байна. Нэгдүгээр багц 80, хоёрдугаар багц 58, гуравдугаар багц 59, дөрөвдүгээр багц 55, тавдугаар багц 66 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Суурь хучилтыг энэ онд багтаан дуусгаж, хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөснийг ЗТХЯ мэдээлэв.