Богдхан ууланд олгогдсон газрын эрхийг цуцалсантай холбогдуулан МЭДЭГДЭЛ хүргүүллээ

Өнгөрсөн сарын 23-нд Богдхан ууланд олгогдсон 169 мянган мкв талбайн газар ашиглах эрхийг цуцлах шийдвэр гаргасан. Тэгвэл энэхүү шийдвэртэй холбогдуулан БОАЖЯ-аас аж ахуйн нэгжүүдэд Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн байна. 

Уг мэдэгдэлд "Газар ашиглагчдын газар ашиглах эрхийг цуцлуулахтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтад заасны дагуу хариу тайлбарыг албан бичгээр тус хамгаалалтын захиргаанд 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дотор ирүүлнэ үү" гэжээ.