Архангай аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, туулах чадвар сайтай УАЗ маркын автомашиныг хүлээлгэн өгөв

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар Архангай аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, туулах чадвар сайтай УАЗ маркын автомашиныг хүлээлгэн өгч, тус газрын бие бүрэлдэхүүнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, тэмцэх, хойшлуулшгүй сэргээн босгох цаашдын ажилд амжилт хүслээ.