Тариалсан хүнсний ногооныхоо тал хувийг хурааж аваад байна

Улсын хэмжээнд есдүгээр сарын 29-ний байдлаар тариалсан хүнсний ногооныхоо 48.9 хувийг, төмсний 50.7 хувийг хурааж аваад байна.

Мөн 28.6 мянган га талбайгаас 37.9 мянган тонн үр тариа, үүнээс 26.4 мянган га-гаас 34.8 мянган тонн улаанбуудай хураан авсныг ХХААХҮЯ мэдээллээ. Түүнчлэн, 9.2 мянган га-гаас 82.2 мянган тонн төмс, 6.6 мянган га-гаас 72.9 мянган тонн хүнсний ногоо, 20 мянган га-гаас 35.8 мянган тонн тэжээлийн ургамал, 9 мянган га-гаас 3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байгаа аж.