Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ

Хэнтийн уулархаг нутгаар өнөө, маргаашдаа ялимгүй хур тунадас орж, ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

2023 оны 10 дугаар сарын 4-8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.

Энэ сарын 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2-7 градус хүйтэн, өдөртөө +8+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4+9 градус, өдөртөө +18+23 градус, бусад нутгаар шөнөдө -2+3 градус, өдөртөө +11+16 градус дулаан байна.

Энэ сарын 6-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бага зэрэг хүйтрэх аж.