Хүнсний ногооныхоо 70 хувийг хурааж аваад байна

Улсын хэмжээнд энэ сарын 10-ний байдлаар 102.6 мянган га талбайгаас 156 мянган тонн үр тариа, үүнээс 93.5 мянган га-гаас 141.5 мянган тонн улаанбуудай хураан аваад байна.

Нийт тариалсан хүнсний ногооныхоо 70 хувийг, төмсний гэхэд 76.4 хувийг хураан авчээ. Түүнчлэн, 13.9 мянган га-гаас 133.3 мянган тонн төмс, 9.5 мянган га-гаас 141.5 мянган тонн хүнсний ногоо, 31.3 мянган га-гаас 77.6 мянган тонн тэжээлийн ургамал, 32.9 мянган га-гаас 14.7 мянган тонн тосны ургамал хураан авсныг ХХААХҮЯ мэдээлэв.