Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонсоно

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Тус хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүд, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Нийт 20 асуудал энэ удаагийн хуралдааны товд багтжээ.