“ICT-Expo-2017” мэдээллийн технологийн үзэсгэлэн өнөөдөр эхэлнэ

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж, хөгжсөний 96 жилийн ойн хүрээнд энэ сарын 15-17-нд Сүхбаатарын талбайд “ICT-Expo-2017” мэдээллийн технологийн үзэсгэлэн болно.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 11 дэх удаагаа зохиогдож буй уг үзэсгэлэн энэ жил “ТӨСӨӨЛЛӨӨ БҮТЭЭ” уриан дор болох юм.

Мэдээллийн технологид тулгуурласан өндөр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй, төр засгийн үйлчилгээ, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэхэд уг үзэсгэлэнгийн зорилго чиглэж байна.