ОБЕГ-т нийт 800 сая төгрөгийн мөнгөн хандив цуглажээ

Онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад зориулан төрийн болон ТББ, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ОБЕГ-т эд материал болон мөнгө хандивласаар байна.

Иргэдийн санаачлагаар эхлүүлсэн Онцгой байдлын албанд туслах хандивын аянд энэ сарын 01-ний өдрийн байдлаар нийт 98 иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 62 нэр төрлийн бүтээгдэхүүн /хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж/, 828 байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнээс 800 орчим сая төгрөгийн мөнгөн хандив цугласан байна.

Өнөөдөр эрүүл мэндийн чиглэлээр олон улсын үйл ажиллагаа явуулдаг “FOHOW” компани ОБЕГ-т таван сая төгрөг хандивлав.