1072 хувьцааны ногдол ашиг олгож эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 2023 онд 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, Монгол Улсын 3.5 сая иргэнд 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн.

Компанийн 2023 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар хяналт хийж, зөрчилгүй болохыг тайлагнаснаар өнөөдрөөс эхлэн 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд орж эхэллээ.

  • 1072ш хувьцаатай бол 256656 төгрөг
  • 1063ш хувьцаатай бол 254482 төгрөг
  • 772ш хувьцаатай бол 184816 төгрөг
  • 750ш хувьцаатай бол 179550 төгрөг
  • 536ш хувьцаатай бол 128318 төгрөг таны дансанд орно.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here