УИХ-ын дарга Г.Занданшатар: Үндэсний баялгийн санг “авлигын сан” болгож болохгүй гэдэг нь хамгийн чухал

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт удаан хэлэлцсэний эцэст амьдралд хэрэгжих гэж байна. Нэгдүгээрт, өсөж үржиж байх ёстой шүү гэж Д.Сарангэрэл гишүүнээс эхлээд олон гишүүн хэлж байна. Норвегийн сан ил тод байдаг, үржүүлэхийн хүрд шиг тоонууд нь байнга real time хөдөлгөөнтэй харагдаж байдаг.

Ингэж байж ямар бонд, юу худалдаж авсан гэдэг нь бүх юм нь ил тод. Ингэж байж ард түмний баялаг жинхэнэ санхүүгийн баялаг болж хувирч байдаг. Тэрний гол эрхэм зорилго уриа нь юу гэж байдаг вэ гэхээр бид ирээдүй үеийнхээ санхүүгийн баялгийг бүтээж хуримтлуулж, хамгаалж байна, хамгаалахын төлөө ажиллаж байна гэсэн үг. Энэ газрын хэвлийн баялгийг санхүүгийн баялаг болгож, хувиргаад өсгөж үржүүлж байна. Хайгуулыг бол улс өөрөө хийх хэрэгтэй.

Газрын дор юу байгаагаа мэдэх хэрэгтэй. Шинжлэх ухаан, технологи хөгжчихсөн. Харин ашиглахдаа бол хувийн хэвшилд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад зарчих хэрэгтэй. Тэр хуримтлуулсан мөнгөө энэ санд хуримтлуулж байгаад нийт ард түмэндээ өгөөжтэй болгох ийм модель илүү хүчтэй болж байна. Тэгээд нөгөө хулгай зэлгий энэ тэр байхгүй. Хамгийн гол нь энэ ахиад нөгөө сангууд шигээ “авлигын сан” болж болохгүй.

https://www.youtube.com/watch?v=mtAYIt8qAfM

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here