Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

2024 оны 4 сарын 17-21-нийг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 17-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй хур тунадас, 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 20-нд нутгийн баруун хагаст секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна. 

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here