У.Сүрэнжав Паралимпын алтан медальт, Монгол Улсын анхны эмэгтэй тамирчин боллоо

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам өчигдөр эхэлж, Монголын тамирчдаас таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав алтан медаль хүртлээ.

Тэрбээр паралимпын наадмаас алтан медаль хүртсэн Монголын гурав дахь тамирчин, тав дахь медалийг эх орондоо авчирч байгаа юм. У.Сүрэнжав нь үүнээс гадна 2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, хүрэл медальтай ба “Ханжоу-2023” Азийн наадмын мөнгөн медальт тамирчин билээ.

Тус олимпт таван тивийн 168 орны 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Манай улсаас зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцож байгааг Монголын Үндэсний Олимпын хороо мэдээлжээ. 

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here