Ирэх оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, саналыг нь авч байна

УИХ-ын Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, саналыг нь авч байна.

Засгийн газар жил бүрийн төсвийн төслийг есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлж байхаар хуульчилсан. Энэ дагуу Засгийн газар хуулийн хугацаанд багтаж, 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй.

Ирэх оны төсвийн төслийг D-Parliament цахим хуудаст байршуулсан бөгөөд иргэн бүр саналаа өгөх боломжтой. УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулган Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу ирэх сарын 1-нд эхлэх бөгөөд тус чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.

Тус хуулийн төсөлтэй танилцах бол  Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл холбоосоор орж үзэх юм.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here