Говьсүмбэр аймагт Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа

Монгол Улсын Шадар сайд, Говьсүмбэр аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг  зохион байгууллаа.

Үзлэгт аймгийн Гамшгаас хамгаалах алба, Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг хамруулж, бэлтгэл, бэлэн байдлыг шалган, хөдөлмөр, хамгаалал аюулгүй ажиллагааг хангуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгсөн юм.

Мөн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалт, харилцан  ажиллагааг сайжруулах, зөрчил дутагдлыг арилгуулах, гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн талаар мэдлэг, мэдээллийг дээшлүүллээ.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here