Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа эрхэлсэн, Үл хөдлөх эд хөрөнгө зуучлал (ҮХЭХЗ)-ын 301 байгууллага 2024 оны 3 дугаар улирлын тайлангаа ирүүлжээ.
ҮХЭХЗ-ын нэг байгууллагад дунджаар 1 брокер, 4 агент ажиллаж байна. Брокерын тоо 2023 оны мөн үеийнхээс 14-өөр буурсан. Харин агентын тоо 1301 болж нэмэгджээ.
ҮХЭХЗ-ын байгууллага 212.5 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй. Хөрөнгийн хувьд
- 175.0 тэрбум төгрөг буюу 82.3 хувийг эргэлтийнх,
- 37.5 тэрбум төгрөг буюу 17.7 хувийг эргэлтийн бус,
Эх үүсвэрийн хувьд:
- 164.5 тэрбум төгрөг буюу 77.4 хувийг өр төлбөр,
- 48 тэрбум төгрөг буюу 22.6 хувийг эздийн өмч эзэлж байна.
Тухайн байгууллагуудын хөрөнгийн 77.8 хувийг 15 компани, 94.7 хувийг 60 компани бүрдүүлдэг. Хөрөнгийн дүнгээр зах зээлд эзлэх хувийг авч үзвэл:
- 90 сая төгрөгөөс дээш хөрөнгөтэй 109 ҮХЭХЗ-ын байгууллагын хөрөнгө зах зээлийн 97.6 хувийг,
- 60-90 сая хүртэл төгрөгийн хөрөнгөтэй 22 ҮХЭХЗ-ын байгууллага зах зээлийн 0.8 хувийг,
- 60 сая төгрөг хүртэл хөрөнгөтэй 170 байгууллага зах зээлийн 1.6 хувийг бүрдүүлж байна.
Тусгай зөвшөөрөлтэй ҮХЭХЗ-ын байгууллагуудын 450 хувьцаа эзэмшигчдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 6.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. ҮХЭХЗ-ын байгууллагын хувьцаа эзэмшигчдийн бүтцийн хувьд:
- 93.5 хувийг иргэд,
- 3.6 хувийг хуулийн этгээд,
- 2.9 хувийг иргэн, хуулийн этгээд хамтран эзэмшдэг.
Ашигт ажиллагааны хувьд:
- 89 байгууллага 15.6 тэрбум төгрөгийн,
- 120 байгууллага 29.4 тэрбум төгрөгийн,
Харин 92 байгууллага ашиг ч үгүй, алдагдал ч үгүй ажиллажээ.
Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хувьд:
- 32 хувь нь Сүхбаатар дүүрэгт,
- 26.6 хувь нь Хан-Уул дүүрэгт,
- 18.9 хувь нь Баянзүрх дүүрэгт,
- 10.4 хувь нь Баянгол дүүрэгт,
- 10.8 хувь нь Чингэлтэй дүүрэгт,
- 1.3 хувь нь Сонгинохайрхан дүүрэгт,
Харин орон нутагт 4 байгууллага буюу 1.3 хувь нь үйл ажиллагаа эрхэлж байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй ҮХЭХЗ-ын байгууллагын тайланд:
- нийтийн орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ 3.3 сая төгрөг,
- тансаг зэрэглэлийн орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ 6.3 сая төгрөг гэж дурджээ.
ҮХЭХЗ-ын байгууллагуудын тайлан, мэдээгээр худалдсан үл хөдлөх хөрөнгийн хэлцлийн хувьд:
- 90.1 хувийг орон сууц,
- 6.5 хувийг газар,
- 0.2 хувийг үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө (ҮХХ) эзэлж байна.
Худалдсан үл хөдлөх хөрөнгийн талбай:
- 51.6 хувийг газар,
- 44.6 хувийг орон сууцны,
- 0.7 хувийг үйлдвэрлэлийн зориулалттай ҮХХ эзэлж байна.
Худалдсан үл хөдлөх хөрөнгийн арилжсан дүнгийн хувьд,
- 88.8 хувийг орон сууц,
- 2 хувийг газар,
- 1 хувийг үйлдвэрлэлийн зориулалттай ҮХХ эзэлж байна.
Дамжуулан худалдан борлуулсан үл хөдлөх хөрөнгийн нийт үнийн дүнгийн хэмжээгээр авч үзвэл:
- 50-аас доош м.кв бүхий үл хөдлөх хөрөнгө 22.4 хувийг,
- 51-ээс 100 м.кв хүртэлх 49.6 хувийг,
- 101-ээс 200 м.кв хүртэлх 18.2 хувийг,
- 201 м.кв-аас дээших талбайтай нь 9.8 хувийг эзэлжээ.
Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх, хөлслөхөд зуучилсан үл хөдлөх хөрөнгийн нийт үнийн дүнгийн хэмжээгээр авч үзвэл:
- 50-аас доош м.кв бүхий үл хөдлөх хөрөнгө 21.4 хувийг,
- 51-ээс 100 м.кв хүртэлх 38.7 хувийг,
- 101-ээс 200 м.кв хүртэлх 22.0 хувийг,
- 201 м.кв-аас дээших талбайтай нь 17.9 хувийг эзэлжээ.
Энэ оны эхнээс 8,955 хэлцлээр, 1,303.5 мянган м.кв талбай, 2,003.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдан шилжүүлжээ.
Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй ҮХЭХЗ-ын байгууллага 2023 оны мөн үеийнхээс 13-аар буурсан байна.