Монголбанк 10 дугаар сар гарснаас хойш эхний 7 хоногийн байдлаар 870 кг алт худалдан авлаа хэмээн мэдээллээ.
Ингэснээр алт худалдан авалтын хэмжээ 2017 оны эхний 10 сарын байдлаар 15.6 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.1 тонноор нэмэгдсэн байна.
Дашрамд дурдахад Монголбанк алт тушаалтыг нэмэгдүүлэх, алт тушаалттай холбоотой хууль, эрх зүйн орчныг олон нийтэд сурталчлах зорилгоор “Монгол-Алт” аяныг улс орон даяар эхлүүлээд байгаа аж.