Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхөөр Д.Үүрийнтуяаг томиллоо

Ерөнхийлөгч Х.Баттулга Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудал хариуцсан орон тооны зөвлөхөөр Д.Үүрийнтуяаг томилжээ.
Д.Үүрийнтуяа нь Эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй, Нийгмийн удирдлагын менежер, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй нийгмийн бодлогын чиглэлээр мэргэшсэн нэгэн юм. Түүнчлэн Ашигт малтмалын газрын дэд дарга, дарга, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт албаны дарга, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг төрийн болон улстөрийн албан тушаал хашиж байсан туршлагатай төрийн албан хаагч юм.

Товч намтар
Мэргэжил: Эдийн засагч, Эрх зүйч, Нийгмийн удирдлагын менежер,
Төрийн удирдлагын магистр

Ажилласан байдал:
2017 онд АН-ын ХЭГ-ын дарга
2012-2016 онд АМГ-ын дэд дарга, дарга
2010 онд АХХ -ны гүйцэтгэх захирал
2008 онд БГД-ын Ардчилсан намын ХЭГ-ын даргаар,
2007 онд УНДСА-дын ҮЭХ-ны даргаар,
2008 онд БГД-ийн НДХ-т Орлого, хяналтын тасгийн даргаар,
2005 онд УНДЕГ-т Сургалт, маркетингийн албаны даргаар,
2000 онд Сэлэнгэ аймгийн Ардчилсан намд ХЭГ-ын даргаар,
1996 онд Сэлэнгэ аймгийн МҮАН-ын нарийн бичгийн даргаар

Улс төр, нийгмийн ажил:
2004-2008 онд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн бие төлөөлөгч
2009-2012 онд УИХ-ын гишүүн С.Эрдэнийн бие төлөөлөгч, туслах
2008-2012 онд БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ дахь Нийгмийн бодлогын хорооны дарга
2012-2016 онд Нийгмийн Даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн,

Гадаад хэл: Орос, Англи хэл

Гэр бүлийн байдал: Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.