Сүхбаатарын талбайд тээврийн хэрэгслийн улсын дугаар олгоно

Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа олон нийтэд танилцуулах зорилгоор өнөөдөр  Сүхбаатарын талбайд “Өвөлд бид бэлэн” өдөрлөг болно.

Өдөрлөгт ЗТХЯ, АТҮТ болон улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 22 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцох юм.Энэ үеэр улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаар мэдээлэл, техникийн хяналтын үзлэг оношлогооны талаар зөвлөгөө өгөх юм.

Мөн нийтэд хууль бус тээвэрлэлтийн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх, тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөний бүртгэл, даатгал, албан татвар хураах, мэргэшсэн жолоочийн шалгалт авах, лавлагаа өгөх зэрэг арга хэмжээг зохион байгуулах аж.