“Салхи 20 жил” тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

“Салхи 20 жил” хүндэтгэлийн тоглолтоо маргааш буюу  энэ сарын 25-нд Улаанбаатар паласын концертийн их танхимд хийнэ. Үе үеийн, нас насныхны сонсох дуртай хит дуунууд эгшиглэх “Салхи 20 жил” тоглолтын тасалбар худалдаанд гарсан байна. 30-40 мянган  төгрөгний үнэтэй тасалбарын Улаанбаатар паласын билетийн кассаар болон онлайнаар захиалах боломжтой юм байна. Тоног төхөөрөмж, гэрэл дулааны асуудлаа орчин үеийн аргаар шийдсэн шинэхэн тохьтой тухтай Улаанбаатар паласт “Салхи” хамтлагийн дурсамж сэргээсэн үдэшт тухлан саатаарай.