“Монгол хүүхэд” эрдэм шинжилгээний хурал болж байна

МУБИС-ийн Монгол судлалын төв, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнтэй хамтран “Монголын түүх, уран зохиолын дурсгалт бичигт туссан Монол хүүхэд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг МУБИС-ийн төв байранд зохион байгуулж байна.

Хуралд судлаач, эрдэмтэд эртний түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн Монгол хүүхэд гэж хэн бэ, ямар зан төрхтэй байсан талаарх өөрсдийн бэлтгэсэн илтгэлийг хэлэлцүүлж байгаа юм.

Энэ үеэр МУБИС-ийн Монгол судлалын төвийн тэргүүн Ц.Өнөрбаян “Бид өнөөгийн хүүхдүүдийг хамгаалах, тэдний зан төрхийн талаар ярьдаг боловч Монгол хүүхдийн талаар огт ярьдаггүй. Энэ нь Монгол уламжлал алдагдаж буй сэтгэгдэл төрүүлж байсан. Тиймээс энэхүү асуудлыг хөндөн, хурлыг зохион байгуулж байна” гэсэн юм.

Хуралд “Монголчуудын гэрийн сургалтын уламжлалаас”, “Монгол ардын дуунд туссан Монгол хүүхэд”, “Сурвалжаас тодруулсан Тэмүжиний бага нас”, “Наймдугаар Богдын бага нас” зэрэг сэдвээр 10 гаруй илтгэгч оролцож байна. Илтгэгчдээс Монгол Улсын гавьяат багш Ц.Түвшинтөгс, профессор Ш.Чоймаа, дэд профессор Д.Батжаргал, доктор Л.Цэрэнчимэд нарыг дурьдаж болно.