17.2 C
Ulaanbaatar
Даваа, 5 сар 20, 2024

Спорт

Таеквондоч П.Тэмүүжин алтан медаль хүртжээ

Индонез Улсад болсон "18 th Asian Games Invitation Tournament" тэмцээнд "Алдар" спорт хорооны таван тамирчин өрсөлдөж, нэг алт, хүрэл медаль хүртжээ. Тус тэмцэээний эрэгтэйчүүдийн 68 кг-д П.Тэмүүжин алтан медаль хүртсэн байна. Тэрбээр аваргын төлөөх тоглолтод БНСУ-ын тамирчныг 47:24-өөр хожсон байна. Мөн эрэгтэйчүүдийн 58 кг-д Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр, эмэгтэйчүүдийн 53 кг-д өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Намуун нар хүрэл медалийн эзэн болжээ.

Жюү жицүгийн УАШТ-д ОХУ-ын тамирчид өрсөлдөнө

Монголын жюү жицүгийн холбооны 2020 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ бямба, ням /2020.01.11-12/ гарагт Спортын төв ордонд болно. Шинэ он гарсаар чөлөөт бөх, пауэрлифтингийн тамирчид УАШТ-д өрсөлдөн, шилдгүүдээ тодруулаад байгаа юм. Монголд хөгжөөд 12 жил гаруй болж буй жюү жицүгийн спортоор ямар ч насны хүн хичээллэх боломжтой, бэртэл гэмтэл багатай гэдгээрээ жил ирэх тутам хичээллэгсдийн тоо нэмэгдэх болжээ. Тэмцээнийг насанд хүрэгчид, мастерс, залуучууд гэсэн...

Э.Содномпилжээ ДАШТ-ий Классик төрөлд мөнгөн медаль хүртлээ

“Рио 2016” паралимпын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ Японы Токио хотноо Классик пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтан болов. Тэрбээр энэ тэмцээний эрэгтэйчүүдийн -105 кг-д 247 кг өргөж дэд аварга болсон бол АНУ-ын тамирчид алт, хүрэл медалийн эзэд болжээ. Э.Содномпилжээ энэ жилээс эхлэн эрүүл тамирчидтай өрсөлдөж эхэлсэн бөгөөд хэвтээ шахалтын ДАШТ-ээс ийнхүү мөнгөн медаль хүртэж байна. Монголын баг тамирчдаас Дэлхийн залуучуудын...

Монголд анх удаа “FIFA”-ын албан ёсны нөхөрсөг тоглолт болно

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг ирэх гуравдугаар сард албан ёсны хоёр ч нөхөрсөг тоглолтод оролцохоор болжээ. Тэд эхлээд гуравдугаар сарын 22-ны өдөр Куала Лумпур хотод зочилж, талбайн эзэн Малайзын шигшээ багтай тоглох бол 27-нд Маврикийн (Mauritius) шигшээ багийг Улаанбаатар хотноо хүлээн авна. Тус тоглолт нь Монгол Улсад болох гэж буй “FIFA”-ын албан ёсны анхны нөхөрсөг тоглолт (FIFA Tier 1 Friendly Match) юм. Монгол Улсын үндэсний...

“Торгоны зам-2019” олон улсын автораллиг зохион байгуулагчдад талархал гардуулав

Оросын Холбооны Улс, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын газар нутгаар 2019 оны 07-р сарын 06-наас 16-ны өдрүүдэд 5000 гаруй км үргэлжилсэн “Торгоны зам-2019” олон улсын автораллид 40 улсын 97 тамирчин оролцсоноос Монгол Улсын 15 тамирчин оролцож, манай улс тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ. Тус уралдааныг 2019 оны 07-р сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл...

Монголын сагсанбөмбөгчид FIBA-гийн “Шилдэг 10”-т багтжээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ноос 3х3 төрлийн хамгийн гайхалтай, шилдэг 10 мөчийг нэрлэхэд Монголын сагсан бөмбөгчдийн тоглолт уг шилдэг 10-т багтаж чадсан байна. Монгол Улс нь улиран одож буй 2019 онд сагсан бөмбөгийн 3х3 төрөлд түүхэн амжилт үзүүлсэн. Монгол Улсын тамирчид сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр маш гайхалтай, тэмүүлэлтэй, шуналтай, бахархмаар тоглолтыг харуулж чадсан гэж ОУСБХ-ны мэдээнд онцлон дурджээ....

"Монгол бахархлын өдөр"-ийн барилдаан Буян-Ухаа спорт цогцолборт болно

Их эзэн Чингис хаан мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Барилдаанд улс аймгийн алдар цолтой 128 бөх зодоглох бөгөөд бөхийн барилдаан 14.00 цагаас эхлэх товтой байна. Сонирхуулахад өнгөрсөн жилийн "Монгол бахархлын өдөр"-т зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд Монгол Улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, Монгол Улсын идэр начин Э.Даш үзүүрлэж байв.

Азийн АШТ-д бүтэн багаараа оролцоно

Чөлөөт бөхийн 2018 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 10-13-нд Узбекистаны нийслэл Ташкентэд болно. Хөвгүүдийн 20, охидын 17 дахь удаагийн тэмцээнд оролцох Монголын баг тамирчдын нэрс тодроод байна. Ташкентийн дэвжээнд Эрчүүдийн 45 кг-ын жинд Б.Отгонбаатар (Баянхонгор), 48 кг-д Б.Мөнх-Эрдэнэ (Увс), 51 кг-д П.Дашцэрэн, 55 кг-д Н.Төгсжаргал (хоёул Дархан-Уул), 60 кг-д У.Эрдэнэбаяр (Орхон, Ирээдүйн одод), 65 кг-д О.Сүлдхүү (Дархан-Уул), 71 кг-д М.Тэмүүжин (Төв),...

Ой тогтоолтын ДАШТ-нд Монгол Улсын баг тэргүүлэв

Өнгөрсөн нэгдүгээр сард онлайнаар зохион байгуулсан Ой тогтоолтын 30 дахь удаагийн ДАШТ-ний дүн гарч Монгол Улсын баг тэргүүлэв. Тэмцээнд 18 улсын шилдэг 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр Олон улсын их мастер Н.Мөнхшүр дэлхийн хошой аварга болжээ. Мөн 21,435 оноогоор Монголын баг тэргүүлсэн байна. Монгол Улсаа төлөөлж нийт 17 тамирчин тус тэмцээнд оролцсоноос таван тамирчин...

М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар Парисын Их дуулгаас хүрэл медаль хүртлээ

Францын нийслэлд бямба гарагт буюу хоёрдугаар сарын 10-нд эхэлсэн “Парисын Их дуулга” тэмцээнээс манай хоёр жүдоч хүрэл медаль хүртлээ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д Дэлхийн аварга М. Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар нар хүрэл медалийн болов. Энэ оны анхны “Их дуулга”-д 73 орны 429 жүдоч зодоглож байна. Бразил, Канад, Гүрж, Герман, Их Британи, Монгол, Нидерланд, АНУ зэрэг орнууд 10-аас дээш жүдочид илгээжээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
overcast clouds
17.2 ° C
17.2 °
17.2 °
35%
2.1kmh
97%
Мяг
26 °
Лха
10 °
Пүр
16 °
Баа
19 °
Бям
8 °
- Advertisement -

Шинэ мэдээ