7.1 C
Ulaanbaatar
Баасан, 4 сар 19, 2024

Спорт

Д.Сумъяа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ганбаатарын Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээж өнөөдөр шагналыг гардуулан өгөв. Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил,...

Монгол уулчид “АКТРУ” уулын ноён оргилд гарчээ

Монгол Улсын гавьяат тамирчин, Уулын спортын ОУХМ Б.Гангаамаа ахлагчтай Монголын багийн нийт 13 тамирчин Хойд Чуйгийн нурууны далайн түвшнээс дээш 4044 метрт орших “Актру” ноён оргилд гарчээ. Тус багийн бүрэлдэхүүнд уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын тамирчид багтсан байна. Монголын уулчид бүтэн багаар буюу 13 уулчин “Актру” уулын оргилд энэ сарын 27-ны өдрийн 15 цагт хөл тавьсан бөгөөд энэ удаагийн авиралт цаг...

Э.Содномпилжээ Мехикогийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

Мехико хотноо болж буй пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 107 кг-д өрсөлдсөн Э.Содномпилжээ 235 кг-ыг өргөж мөнгөн медаль хүртлээ. Түүний жинд Мексикийн Кастилло 236 кг-аар алтан медаль хүртсэн бол Укрианы тамирчин Крюков Антон 235 кг-аар хүрэл медалийн эзэн болжээ. “Рио 2016” паралимпийн наадамд 86 кг-д өрсөлдөн хүрэл медаль хүртэж байсан Э.Содномпилжээ энэ жилээс жин өгсөн 107 кг-д хүчээ үзэж байгаа юм. Пара паэурлифтингийн ДАШТ Мексик...

Э.Бэхбаяр Азийн наадмын алтан медалийн эзэн боллоо

Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр Азийн зуны XYIII наадмын чөлөөт бөхийн 57 кг-д аваргын төлөө БНАСАУ-ын бөх Канг Кум Сонтой барилдаж 8:2-оор ялж, алтан медаль хүртэн Монголын баг тамирчдын анхны медалийн салхийг хагаллаа.

Энэ сард чөлөөт бөхийн 3 тэмцээнийг МЧБХ-ноос зохион байгуулна

Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ноос энэ сард 3 тэмцээн зохион байгуулж, чөлөөт бөх сонирхогчдын олон сар хүлээсэн олимпын өмнөх бөхчүүдийн бэлтгэлжилт, тэдний уран барилдаан, өнгө төрхийг шинжих боломж гарч байна. Тухайлбал, маргааш Спортын төв ордонд эхлэх /2020.10.17-18/ Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн .цомын тэмцээнд 10 жинд өрсөлдөнө. Улмаар 10 дугаар сарын 20-нд Спортын төв ордонд гавьяат тамирчин Ц.Энхжаргалын зодог тайлах ёслолд зориулсан...

М.Анхцэцэг хүндийн өргөлтийн ДАШТ-ээс Монгол Улсын анхны медалийг хүртлээ

АНУ-ын Калифорни мужийн Анахайм хотноо зохион байгуулж байгаа хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс ОУХМ М.Анхцэцэг хүрэл медаль хүртжээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн 75 кг-д огцом өргөлтийн төрөлд 107 кг өргөсөн амжилтаар Монголын хүндийн өргөлтийн тамирчдаас анхны ДАШТ-ий медальт бөхөөр тодорлоо. Харин М.Анхцэцэгийн гэмтэл бүрэн эдгээгүй байснаас тэмцээний үеэр гэмтэл сэдэрсэн тул дасгалжуулагчийн Ц.Хосбаярын шийдвэрээр түлхэлттэй өргөлтийн тэмцээнээс нэрийг нь татсан байна.

Жүжигчин Г.Нарансолонго амаржиж, охинтой болжээ

Хошин урлагийн “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго нар бүл нэмж, гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа. Жүжигчин Г.Нарансолонго өчигдөр /2017.06.04/ амаржсан байна. Залуу хосууд нэг хүү, нэг охинтой. Ийнхүү хоёр дахь охиноо өлгийдөн авчээ.

С.Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлиг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлиг гаргалаа. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Бөхийн чөлөөт барилдааны түүхэнд шинэ хуудас нээж, монгол хүний эрдэм ухаан, тэвчээр хатуужлын гайхамшгийг үзүүлэн, эх орныхоо нэрийг сайнаар...

"Монгол бахархлын өдөр"-ийн барилдаанд Улсын гарьд Н.Ганбаатар түрүүллээ

Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол Улсын Төрийн дуулал, Монгол төрийн дуулал болж байсан “Эртний сайхан” уртын дуу эгшиглүүлэн эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг барилдааны 3-ын даваанаас эхлэн үзэж сонирхсон юм. Энэ удаагийн хүчит 128 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, ЦЕГ-ын “Хүч” биеийн тамир, спортын хороо, “Алтай констракшн” компанийн бөх, Монгол Улсын арслан Э.Оюунболд, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат,...

Монголын шигшээ баг дэлхийн чансааны хоёрдугаарт бичигджээ

Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-ноос 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн чансааг энэ сарын 22-ны өдөр шинэчлэн гаргажээ. Уг чансааг ОХУ-ын баг тэргүүлсэн бол Монгол, Украины шигшээ багууд удаалсан байна. Манай шигшээ багийн хувьд сүүлийн жилүүдэд гаргасан амжилтаараа дэлхийд шуугиулж, шилдэг багуудын эгнээнд багтаад байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн сард Филиппиний Манила хотод болсон FIBA 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ баг амжилттай оролцож, шилдэг наймд шалгарсан....
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
7.1 ° C
7.1 °
7.1 °
31%
0kmh
40%
Бям
13 °
Ням
4 °
Дав
2 °
Мяг
7 °
Лха
4 °
- Advertisement -

Шинэ мэдээ