-23.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 15, 2025

Спорт

Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Ё.Басхүү ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ. Тэрбээр медалийн төлөө Казахстаны Елдос Жумакановтой барилдах ч тэр бэртлийн улмаас дэвжээнд гаргаагүй тул манай бөх багтаа ДАШТ-ий 2 дахь хүрэл медалийг авчирсан юм. Ё.Басхүү хэсгийн аваргын төлөө Японы бөхөд ялагдсан...

Боулингийн 13 дахь удаагийн УАШТ гурав хоног үргэлжилнэ

Монголын боулингийн холбооны 2018 оны улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 10-12-нд “Big bowling” төвд болно. Энэ онд 22 жилийн ойтойгоо золгож байгаа тус холбооны УАШТ-д эрэгтэй, эмэгтэй, ганцаарчилсан, эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог баг /2 эрэгтэй, 1 эмэгтэй/ гэсэн төрлөөр зохион байгуулна. Тухайн тамирчин бүх төрөлд оролцвол нийт 16 тоглолт хийх юм. Төрөл тус бүрт байр эзлүүлж, цом, медаль, мөнгөн шагнал олгох бөгөөд хамгийн...

“FIBA 3x3 Ulaanbaatar Super Quest 2025” тэмцээн Монголд болно

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шинэ улирал эхэлсэнтэй холбогдуулан манай улсад “FIBA 3x3 Ulaanbaatar Super Quest 2025” тэмцээн зохион байгуулахаар болжээ. Спортын төв ордонд энэ сарын 12, 13-нд болох тус тэмцээнд Монголоос “Улаанбаатар Ийст”, “Улаанбаатар Вест”, “Завхан Сайнскор” тэргүүтэй зургаан багаас гадна БНХАУ, Сингапур, БНСУ, Япон, Тайванийн шилдэг 12 баг өрсөлдөх юм. Багууд гурав гурваараа дөрвөн хэсэгт хуваагдах бөгөөд хэсгээс нэг, хоёрдугаар байраар шалгарсан багууд хасагдах шатанд...

“Парис-2024” зуны олимпын наадмын 10, паралимпын дөрвөн эрх баталгаажаад байна

Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны хуралдаан /2024-04-10/ боллоо. Хуралдаанаар “Парис-2024” зуны олимпын наадмын талаарх танилцуулга мэдээлэл болон шигшээ багийн бэлтгэл ажлын явц, олимпын хотхонд эх орноо сурталчлах “Mongolia house” төслийн танилцуулга, Монгол Улсын багийн бүрэлдэхүүний ёслолын болон спорт хувцасны сонголт зэрэг асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсаас “Парис-2024” зуны олимпын наадамд 45,...

Монголын жүдочид өнөөдөр Бишкект эхлэх тэмцээнд оролцохгүй

“Дэлхий нийтийг хамраад байгаа “Ковид-19” цар тахлаас болж, Монголын жүдочид өнөөдөр эхлэх Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй боллоо” гэж Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ. Тодруулбал, Монголын шигшээ багийн тамирчдаас дахин халдвар илэрсэн тул Зохион байгуулах хорооны дүрмийн дагуу манай баг тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ. Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ...

“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр Параглайдингийн тэмцээн болно

Параглайдинг бол хөнгөн жингийн нисэх төхөөрөмж буюу параглайдерыг ашиглан чөлөөт нислэг хийдэг спорт юм. Далавч хэрэгсэл нь 11-22 кг байх тул бүхий л хэрэгслээ үүргэвчиндээ хийгээд хүссэн газартаа очин нисэх боломжийг олгодог. Параглайдингийн спортоор олон янзын түвшинд хичээллэж болно. Хэдэн мянган метрийн өндөрт гарч, хэдэн зуун километрийн зайд нисч болдог. 2018 онд параглайдераар 564 км ниссэн дэлхийн дээд амжилт бүртгэгдсэн байна. Параглайдингийн үүслийг Сэргэн мандалтын...

Монгол Улсын начин, харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд тав давж “Улсын начин” цол, зургаа давж “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо. Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн...

К.Ёолк жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд Монголын дөрвөн жүдоч өчигдөр хүч үзсэнээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд К.Ёолк хагас шигшээд Бразилын бөхийг торгуулиар ялж, хүрэл медаль хүртлээ. Монголын жүдо бөхийн ДАШТ-ий 32 дахь медаль, 19 дэх хүрэл медальтан Ё.Ёолк болсныг Биеийн тамир спортын улсын хороо мэдээлэв. Жүдо бөхөөр Монголын тамирчид ДАШТ-ий анхны хүрэл медалийг...

“Улаанбаатар лиг” волейболын шигшээ тэмцээн үргэлжилж байна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг “Улаанбаатар лиг” волейболын XI удаагийн тэмцээний сүүлийн шат эхэллээ. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит энэхүү тэмцээнийг 2022 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2023 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрүүдэд насны хоёр ангиллаар, гурван үе шаттайгаар зохион байгуулж буй юм.

Саиед Моллаи хүрэл медаль хүртэв

Бишкек хотноо зохион байгуулж буй жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр Саиед Моллаи хүрэл медаль хүртлээ. Монгол Улсыг төлөөлөн ганцаараа оролцож буй Саиед Моллаи 81-ын жинг тэргүүлэн барилдаж эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Азийн залуучуудын аваргын мөнгө, хүрэл медальт Ираны Амин Камяабиг 1.05 минутад цэвэр ялсан. Улмаар хэсгийн аваргын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-23.9 ° C
-23.9 °
-23.9 °
77%
1kmh
10%
Мяг
-11 °
Лха
-7 °
Пүр
-8 °
Баа
-19 °
Бям
-23 °
- Advertisement -

Шинэ мэдээ