-21.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 17, 2025

Спорт

Пара таеквондогийн ДАШТ-нээс Х.Энхтуяа эмэгтэйчүүдийн төрөлд анх удаа аварга боллоо

Энэ сарын 19-ний өдрөөс эхэлсэн “Лондон-2017” пара таеквондогийн ДАШТ-д эх орноо төлөөлөн явсан тамирчид маань амжилттай оролцжээ. Манай тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргасан байна. Тодруулбал, Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар өөрсдийн жиндээ аваргалсан бол, Т.Шинэбаяр хүрэл медаль хүртжээ. Мөн Х.Энхтуяа ДАШТ-ий шилдгээр шалгарч "ШИЛДЭГ ТАМИРЧИН ЦОМ" шагнал хүртсэн байна. Паралимпийн наадмын хөтөлбөрт багтсан “Лондон-2017” пара таеквондогийн ДАШТ-ээс таеквондоч Г.Болор-Эрдэнэ гурав дахь алтан медалиа...

Д.Сумъяа ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ

Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй жүдо бөхийн насанд хүргэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа энэ жилийн ДАШТ-ий хүрэл медаль хүртэж, баг тамирчдынхаа анхны медалийн салхийг хагаллаа. Тэрбээр ДАШТ-ээс 2015 онд хүрэл, 2017 онд алт, 2018 онд хүрэл медаль хүртсэн амжилтаараа Монголын жүдочдоос Дэлхийн аваргаас гурван медалийг эх орондоо авчирч чадсан анхны тамирчин болов.

Д.Сумъяа, П.Орхон нар шагналаа гардан авлаа

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос энэ сараас эхлэн тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтын дүн гарч, ялагчид шагналаа гардан авлаа. Сарын шилдгээр тодорсон Дэлхийн аварга, Олимпийн наадмын мөнгөн медальт, МУГТ Доржсүрэнгийн Сумъяа болон Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон нарт МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарын бичгийн дарга Э.Бадар-Ууган нар шагналыг гардуулан өгөв. "Сарын шилдэг тамирчин" шалгаруулах олон...

Зүүн Азийн залуучуудын II спортын наадмын талаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр БНСУ-ын Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч, Олимпын аварга, алдарт тамирчин Рю Син Мин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга мөн байлцсан юм. Уулзалтын үеэр талууд 2023 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах Зүүн Азийн залуучуудын II спортын наадмын талаар санал солилцлоо.

Хакухо М.Даваажаргалд Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулахаар шийдвэрлэв

Засгийн газрын хуралдаанаар Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг түүнд үүрд хадгалуулахаар шийдвэрлэлээ.  Хакухо М.Даваажаргал нь ёкозуна цолтойгоор тогтмол өндөр амжилт үзүүлж, сумо бөхийн дээд амжилтыг тогтоож, монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлсэн тул дээрх шийдвэрийг гаргасан байна. 

Монголын шигшээ Гуамыг талбайд нь 11 онооны зөрүүтэй хожлоо

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны С хэсэгт Хятад, Япон, Гуамын шигшээ багтай тоглож буй. Хэсэгтээ дөрөв хожигдсон Монголын баг өчигдөр тав дахь тоглолтоо Гуамын талбайд хийж, 74:63-аар буулган авснаар анхны ялалтаа байгуулав. Тус тоглолтод Э.Маргад 16 оноо, есөн самбар, хоёр оновчтой дамжуулалт, дөрвөн бөмбөг таслалт, нэг хаалтаар багаа манлайллаа. Харин багийн ахлагч Б.Билгүүн 11...

Боулингийн УАШТ тамирчдын чансаа өссөн гэдгийг харууллаа

Энэ онд 22 жилийн ойтойгоо золгож байгаа Монголын боулингийн холбоо 13 дахь удаагийнхаа улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 10-12-нд “Big Bowling” төвд амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Эрэгтэй мастерс ангилалд спортын мастер М.Түвшинсанаа түрүүлж, спортын мастер Ц.Лхаасүрэн удаалж, өсөж яваа залуу тамирчин Б.Оюунболд гуравдугаар байранд орсон. Эмэгтэй мастерс ангилалд спортын мастер Ш.Гэрлээ аваргалж, дэд мастер Т.Нансалмаа хоёрдугаар байранд, залуу тамирчин Л.Оюунбаяр гуравдугаар байранд шалгарсан...

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл тавдугаар сарын 20-ийг хүртэл үргэлжлэх бөгөөд тавдугаар сарын 10-аас бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олгож эхэлнэ. Оролцогчид өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл долоон төрөлд гүйнэ. Тэгвэл энэ жилийн хувьд 5 км, 21, 42 км зайд гүйгчид шинэ маршрутаар гүйнэ. Тодруулбал, 5 км...

“Монгол цэрэг-2024” практик буудлагын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртлээ

Төр, цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг-2024” практик буудлагын спортын II түвшний тэмцээнээс Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хувийн дүнгээр  мөнгө, хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн гадаад харилцааны мэргэжилтэн, дэслэгч А.Энх-Ариун мөнгө , карабины стандарт төрөлд Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын дуудлага хүлээн...

Допинг илэрсэн дөрвөн бөхийн барилдах эрхийг 2 жилээр хаслаа

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурал өнөөдөр хуралдаж, допинг илэрсэн дөрвөн бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасаг шийтгэл оногдуулахаар шийдвэрлэлээ. Тус хуралдаанаар Допингийн эсрэг дүрэм журам зөрчсөн бөхчүүдэд хариуцлага тооцох тухай, МҮБХ-ны ээлжит 8-р Их Эеийн бэлтгэл ажлын тухай гэсэн хоёр асуудал хэлэлцжээ. Допингийн эсрэг үндэсний төв 2017 оны 12-р сард болсон барилдааны үеэр нэр бүхий 31 бөхөөс допингийн шинжилгээ авч, БНСУ дахь итгэмжлэгдсэн лаборторид...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-21.9 ° C
-21.9 °
-21.9 °
77%
1kmh
40%
Пүр
-6 °
Баа
-20 °
Бям
-23 °
Ням
-15 °
Дав
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ