Ц.Анударь “Токио 2020” олимпийн анхны эрхийг авчээ
Буудлагын спортын дэлхийн цомын цуврал тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо болж байна. Тэмцээний хийн гар бууны 10 метрийн дасгалд спортын мастер Цолмонбаатарын Анударь 578 оноо авснаар Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолын болзол ханган, “Токио-2020” зуны олимпын наадамд цэц мэргэнээ сорих эрхтэй боллоо.
Монголын баг тамирчдаас “Токио-2020” олимпын наадамд оролцох анхны эрхийг ийнхүү Ц.Анударь авч байгаа юм. Тэрбээр 22 настай бөгөөд олон улсын тэмцээний өсвөрийн...
Олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг 18 байршилд бариад байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр 188 байршилд гарааш буулгаж, газрыг чөлөөлж байна. Өнөөдрийн байдлаар 76 байршилд 1224 гараашийг буулгасан. Тухайн чөлөөлсөн газар дээр иргэнд ээлтэй бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж, нийслэлийн есөн дүүрэгт олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн 20 талбай барихаас 18 байршилд ажлыг гүйцэтгэж дууслаа.
Хүндийн өргөлтийн ДАШТ-д 4 эмэгтэй тамирчин хүчээ сорино
Колумбын Богота хотноо хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12 дугаар сарын 4-6-нд болно.
Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор гавьяат тамирчин М.Анхцэцэг, ОУХМ О.Дархижав, Г.Ануужин, Э.Энхтамир нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаад байгаа юм.
Дашрамд дуулгахад, Бахрейн улсад болсон 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс М.Анхцэцэг алт, Э.Энхтамир, О.Дархижав нар...
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр Б.Бат-Эрдэнийг сонголоо
Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-г удирдах тэргүүний сонгууль болж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг нийт төлөөлөгчдийн 98 хувийн саналаар сонгожээ.
Бөхийн өргөөнд МҮБХ-ны 8 дугаар “Их Эе” хурлын үйл ажиллагаа өчигдөр буюу бямба гарагийн өглөө 11 цагт эхэлж шөнийн 02 цагт өндөрлөсөн байна. Дөрвөн жилд нэг удаа болох ёстой ч ээлжит хурлаа өнжих, хойшлуулах, ээлжит бусаар хийж хүчинтэй, хүчингүй хэмээн маргаан үүсгэх болсон “Их эе”-д энэ удаа нийт...
"Ирээдүйн мистер-2025" хотын аварга шалгаруулах тэмцээн болно
Монголын Бодибилдинг фитнессийн холбооноос оюуны өмчийн газраар баталгаажсан 28 дахь удаагийн "Ирээдүйн мистер-2025" Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 29-ний өдөр Zaisan hill event hall-д зохион байгуулна. Тэмцээн нийт 15 төрлөөр 30 ангилалтай болно. Давхардсан тоогоор 400 гаруй тамирчин оролцох юм. Энэ жилийн тэмцээнийг нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байгаа онцлогтой. Нийслэлээс хүн амын эрүүл мэндийг дэмжих, нийтийн биеийн...
Монголын шатарчид тэргүүн ангилалд тоглоно
Дэлхийн шатрын холбооноос цахимаар зохион байгуулж буй “Дэлхийн шатрын цахим анхдугаар олимпиад”-д Монголын баг тамирчид "А" ангилал буюу тэргүүн хэсэгт шалгаран тоглох талаар Биеийн тамир спортын газраас мэдээллээ.
Монголын багийн тухайд 2018 онд эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр Ази тивдээ эхний шилдэг таван байрт шалгарсан амжилтаар дээрх олимпиадад тэргүүн ангилал буюу дэлхийн шилдэг 25 улсын тоонд орон өрсөлдөх эрх авчээ.
Уг олимпиадыг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан...
1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай “Алтан цом”-ын барилдааныг зохион байгуулна
Монголын үндэсний бөхийн холбоооос 2022, 2023 онд “Алтан цом”-ын төлөөх барилдааныг зохион байгуулахдаа багуудаа дэвжээгээр нь хувааж байсан билээ.
Гурав дахь удаагийн “Алтан цом”-ын барилдааныг ирэх сард зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэгвэл энэ жилээс үндэсний томоохон компаниудын нэр дээр шилдэг найман багийг оролцуулахаар болсон байна. Хоёр жилд нэг удаа зохион байгуулах тус барилдаанд баг тус бүр зургаан хүний бүрэлдэхүүнтэй байх аж....
"Улаанбаатар олон улсын явган алхалтын фестиваль 2024" болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо болон“Монгол оллэ” нийгэмлэг хамтран 8 дугаар сарын 23,24,25-нд "Улаанбаатар явган алхалтын фестиваль 2024" арга хэмжээг зохион байгуулна. Фестивальд оролцохоор Англи, Герман, АНУ, Тайвань, Филиппин, Чех, ОХУ, Австрали, Казахстан, Япон, БНСУ зэрэг улсын 120 гаран явган алхагч хүрэлцэн ирж байгаа бол Монгол улсаас 400 гаруй явган алхагч бүртгүүлээд байна.
С.Батцэцэг Монгол Улсын хөдөлмөрийн баатар боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлигийг долдугаар сарын 31-ний өдөр гаргасан билээ.
Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одон гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Есөн хөлт их цагаан тугт танхимд боллоо. Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулан...
Э.Цэндбаатар ялалт байгуулж, Төв Азийн аваргын бүсний эзэн боллоо
Төв Азийн аваргын бүсийн төлөөх "Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээн Улаанбаатар хотын “Аса арена”-д болж, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар ялалт байгууллаа.
Тэрбээр Мексик улсын тамирчин Педро Родригестой тулалдсан бөгөөд зургаадугаар үед хүнд цохилтоор буулган авсан юм. Түүний хувьд ялалтынхаа дараа ярилцлага өгөхдөө, “Гарын урд хэсэг бяцарсан ч гэсэн би заавал дийлэх ёстой гэж бодсон. Монголчуудаа уйдаамгүй тулаан үзүүлж, аваргын бүсээ хамгаалсандаа баяртай...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-9.9
°
C
-9.9
°
-9.9
°
73%
7kmh
75%
Баа
-20
°
Бям
-21
°
Ням
-15
°
Дав
-12
°
Мяг
-20
°
- Advertisement -






































