-17.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 17, 2025

Спорт

Ёкозуна Харумафүжи нутаг нэгт залуу бөхөө ийм болтол зодсон...

Нутаг нэгт Монгол сүмочийг / Таканойва Баасандорж / зодож, танхайрсан хэрэгт нэр холбогдсон Ёкозуна Харумафүжи сүмогийн нэр хүндийг сэвтээсэн үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээж, зодог тайлахаар шийдсэн байна. Тодруулбал, Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёзозуна Харумафүжи өөрийн хүсэлтээрзодог тайлахаар шийдсэн тухай түүний багш, ояката Исэгахама өнөөдөр өглөө /2017.11.29/ мэдэгдсэн байна. Харумафүжигийн зодог тайлах хүсэлтийг Исэгахама ояката өнөөдөр Японы сүмогийн холбоонд хүргэж өгсөн байна. Олон мянган жилийн түүхтэй спортын оргил цолонд гарсан хүн алдаа гаргах эрхгүй. Нэг талаар хэдийгээр...

М.Намуун ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Монголын боксын спортын хөгжил, тамирчдын амжилт, ур чадвар дэлхийд алдартай. Одоогоор манай ширэн бээлийтнүүд олимпоос зургаа (нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл), насанд хүрэгчдийн ДАШТ-ээс ес (нэг алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл) медаль хүртээд байгаа нь үүний илрэл болов уу. Гэхдээ манай тамирчид өсвөр үе, залуучуудын ангиллын томоохон тэмцээнд төдийлөн өндөр амжилт гаргаж чаддаггүй гэмтэй. Тэртээ 2004 онд залуучуудын ДАШТ-ээс анх Э.Энхзориг хүрэл медаль...

Хакүхо М.Даваажаргал 40 дэх түрүүгээ хүртлээ

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башё буюу 11 дүгээр сарын 15 дахь өдрийн хамгийн сүүлийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, озэки Гойэдотой хүч үзэн барилдаж давснаар 14 дэх даваагаа авч башёг итгэл төгс тэргүүллээ. Японы Кюүшюү арлын Фүкүока хотноо болсон Кюүшюү башё буюу 2017 оны хамгийн сүүлийн башёд Их аварга Хакүхо М.Даваажаргал ийнхүү 14 даваа, нэг унаатай өрсөлдөгчдөөсөө гурван давааны илүүтэй хол тасархай...

"Монгол бахархлын өдөр"-ийн барилдаанд Улсын гарьд Н.Ганбаатар түрүүллээ

Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол Улсын Төрийн дуулал, Монгол төрийн дуулал болж байсан “Эртний сайхан” уртын дуу эгшиглүүлэн эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг барилдааны 3-ын даваанаас эхлэн үзэж сонирхсон юм. Энэ удаагийн хүчит 128 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, ЦЕГ-ын “Хүч” биеийн тамир, спортын хороо, “Алтай констракшн” компанийн бөх, Монгол Улсын арслан Э.Оюунболд, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат,...

Н.Төгсцогт 9 дэх ялалтаа авлаа

АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотын “The Cosmopolitan” зочид буудлын цогцолборт мэргэжлийн боксчин Нямбаярын Төгсцогт 9 дэх удаагийн тоглолтоо хийж ялалтаа авлаа. Их эзэн Чингис хааны төрсөн өдөр сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын ринг дээр 9 дэх ялалтаар Монголчууддаа бэлэг барилаа. Тэрбээр энэ удаад Филиппиний боксчин 23 настай Хармонито Дела Торретэй тулалдсан юм. "Алх" хочит Торре мэргэжлийн рингэнд 19...

Шатар сонирхогчдын УАШТ болно

Жил бүр Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн орон даяар маргааш эхлэх гэж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, УИХ-ын Тамгын газрын ажилтан, шатрын спортын олон улсын шүүгч Г.Алтан-Оч, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Б.Баярболд нар өнөөдөр (2017.11.17) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын...

Ё.Басхүү Нидерландын Гран при-д түрүүлж, алтан медаль хүртлээ

Нидерланд улсын Гааг хотноо болж байгаа Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны “The Hague Grand Prix 2017, Netherlands” тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д манай жүдоч Ё.Басхүү аваргын алтан медаль хүртлээ. Энэ удаагийн тэмцээнд 43 орны 231 бөх барилдаж байгаагаас манай улсаас 10 жүдоч хүч үзэж байна. Ё.Басхүүгийн хувьд финалын барилдаанд ОХУ-ын Шамилов Якубыг цаг дуусахад 1 минут 13 секунд дутуу байхад даралтанд оруулж, цэвэр...

Н.Түвшинбаярыг “Чингис хаан” одон хүртэх эрхмээр зарлалаа

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг...

3x3 Сагсанбөмбөгийн шигшээ баг ДАШТ-д оролцоно

Ирэх 2018 оны 6-р сард 3x3 Сагсанбөмбөгийн ДАШТ болно. Филиппиний Манила хотод болох уг тэмцээнд Монголын шигшээ баг анх удаа оролцохоор болжээ. Өнгөрсөн сард эх орондоо зохион байгуулагдсан Ази тивийн АШТ-нд гайхалтай тоглож түрүүлсэн залуусын хувьд ОУСБХ-ноос зарласан 20 багийн тоонд багтсан байна. Анх 2012 онд Грекийн Афин хотод болж байсан 3x3 Сагсанбөмбөгийн ДАШТ жил бүр зохиогддог бөгөөд өнгөрсөн жил эрэгтэйчүүдийн төрөлд Сербийн шигшээ баг...

Ерөнхий сайд тамирчдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2017.11.09/ “Монголын 3х3 Сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг”-ийн тамирчид, дасгалжуулагч, холбооны удирдлага болон Монголын пауэрлифтингийн тамирчин Б.Чимэдцэрэн нарыг өрөөндөө хүлээн авч уулзлаа Пауэрлифтингийн тамирчин Батаагийн Чимэдцэрэн Филиппин Улсад болсон Хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Хүндийг өргөлтийн төрөлд дэлхийн рекордыг эзэмшигч анхны монгол тамирчин юм. Эр хүний бахархал энэхүү спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, шинээр хичээллэж байгаа...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-17.9 ° C
-17.9 °
-17.9 °
78%
1kmh
40%
Пүр
-6 °
Баа
-20 °
Бям
-20 °
Ням
-15 °
Дав
-11 °
- Advertisement -

Шинэ мэдээ