Б.Гандөл туялзуур сэлэмний өсвөрийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохиогдож буй Өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын сэлэмчид гараагаа амжилттай эхлүүлж хүрэл медаль хүртэв.
Өсвөрийн тамирчдын хүнд сэлэмний төрөлд Г.Тэмүүлэн /Варриорс/ Э.Тэмүүлэн /УБ Фенсинг/, Х.Ананд, Б.Гандөл /хоёулаа Дуэль/ ур чадвараа сорив. Тэднээс Б.Гандөл туялзуур сэлэмний түүхэнд анх удаа Ази тивийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрбээр тойргийн 6 тулаандаа...
Ой тогтоолтын ДАШТ-нд Монгол Улсын баг тэргүүлэв
Өнгөрсөн нэгдүгээр сард онлайнаар зохион байгуулсан Ой тогтоолтын 30 дахь удаагийн ДАШТ-ний дүн гарч Монгол Улсын баг тэргүүлэв. Тэмцээнд 18 улсын шилдэг 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр Олон улсын их мастер Н.Мөнхшүр дэлхийн хошой аварга болжээ. Мөн 21,435 оноогоор Монголын баг тэргүүлсэн байна.
Монгол Улсаа төлөөлж нийт 17 тамирчин тус тэмцээнд оролцсоноос таван тамирчин...
Б.Ачбадрах өнөөдөр эхний уралдаандаа хурдаа сорино
Монгол Улсаа төлөөлөн "Бээжин-2022" өвлийн XXIV Олимпын наадмын гүйлтийн цанын төрөлд өрсөлдөгч ОУХМ Батмөнхийн Ачбадрах өнөөдөр цасан замд хурд, хүч, ур чадвараа сорино.
Түүний өрсөлдөх эрэгтэйчүүдийн спринт зайн урьдчилсан уралдаан өнөөдөр өдрийн 16:50-17:35 цагт болох юм байна.
Улмаар Б.Ачбадрахын дараагийн өрсөлдөх зай бол эрэгтэйчүүдийн 15 км-ийн уралдаан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15:00-16:35...
Япон, Францын шигшээ багуудын араас 3 дугаар байрт шалгарлаа
"Парис-2022" жүдо бөхийн 2022 оны анхны Их дуулга /Гранд Слам/ тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг жинд "Хилчин" спорт хороо, МИАТ компаний тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл аваргын алтан медаль хүртлээ.
Тэрбээр эхний даваандаа Францын Херманн Джигуйбаг 3:19 минутад цэвэр, Хэсгийн аваргын төлөө Финландын Мартти Пуумалайненг 3:40 минутад цэвэр яллаа. Улмаар хагас шигшээд домогт Тедди Риньегийн ялалтын цувралыг зогсоосон 2021...
Монголын үндэсний бөхийн холбооны үл ойлголцлыг эцэслэн шийвэрлэхийг санууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Монголын төрт ёсны үнэт өв, уламжлал болсон үндэсний бөхөө дээдэлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, үзэгч түмнээ хүндэлж байхын тулд үл ойлголцлоо нэг мөр эцэслэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч анхааруулав. Ялангуяа удахгүй болох Сар шинийн баярын болон цаашид зохион байгуулах бөхийн барилдаан ямар...
Монголын баг ”ABU Robocon-2021” тэмцээний дэд байр эзэлжээ
БНХАУ-д цахимаар зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын “ABU Robocon-2021” тэмцээнд Монгол Улсын баг дэд байр эзэлж, 2019 оны амжилтаа давтжээ.
Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн багийн гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзан баяр хүргэж, амжилт хүсэв.
Тэмцээнээр дамжин хүүхэд, залуусын инженерийн сэтгэлгээ...
Өвлийн олимпын эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно
“Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрхийн болзол хангасан Үндэсний шигшээ багийн тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно.
2022 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид өвлийн олимп, паралимпын наадамд оролцох гурван эрх аваад байгаа бөгөөд тэшүүр, биатлон, пара гүйлтийн цанын спортын төрөлд тус бүр нэг эрх авах магадлалтай байна.
Нийслэлийн өсвөрийн аварга шатарчид энэ сард тодорно
Өсвөрийн шатарчдын 2022 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 22-24-нд болно.
Тодруулбал, Энэхүү тэмцээний 6 хүртэл болон 7-8 насны ангиллын тэмцээн энэ сарын 19-21-нд зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгаруулах юм. Харин нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний 9-10, 11-12, 13-14 насны ангиллын тэмцээнүүд энэ сарын 22-24-нд болж шилдгүүдээ тодруулах юм байна.
Шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ
Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдрийг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр (2022.01.13) болж, 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж буй энэ жилийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглолоо.
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны дөрвийн давааны дараа Улсын Их Хурлын Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга...
Шатар сонирхогчдын УАШТ энэ амралтын өдрүүдэд болно
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан УИХ-аас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 10 дахь удаагийн шигшээ тэмцээн энэ сарын 8-9-нд Төрийн ордны Их танхимд болно.
УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг уг тэмцээний анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 20, 21-нд бүх сум, дүүрэгт...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
60%
0kmh
0%
Дав
-10
°
Мяг
-18
°
Лха
-19
°
Пүр
-16
°
Баа
-13
°
- Advertisement -








































