Шинээр оруулж ирсэн автобуснуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж байна
Шинээр оруулж ирсэн автобуснуудыг хуучин гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл хийж, “Daewoo” компаниас албан ёсны мэдээллийг ирэх даваа гарагт өгнө гэдгийг хэлсэн юм.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:
-Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүд үе шаттай хэрэгжиж...
Улаанбаатар хотын бондын анхдагч арилжаа ирэх даваа гарагт эхэлнэ
Дэлхийн томоохон хотууд дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж, тулгамдсан асуудлаа шийдэх, хөгжлөө хурдасгахын тулд шаардлагатай санхүүжилтийг нь богино хугацаанд босгох санхүүгийн үр ашигтай хэрэгсэл эрэлхийлсээр иржээ.
Энэхүү асуудлыг хамгийн анх дэлхийн банк санхүүгийн төв гэгддэг Нью-Йорк хот шийдэж, 1812 онд бонд гаргаснаар орон нутгийн бондын (municipal bond) түүх эхэлсэн гэж үздэг.
АНУ-ын төв хэсэгт орших их нууруудыг...
Хотын стандартыг сурталчлах өдөрлөг боллоо
Стандартчлалын салбар үүсэж хөгжсөний тохиолдуулан Стандарт, хэмжил зүйн газраас “Иргэдэд ээлтэй стандарт” өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Энэ хүрээнд Хотын стандарт, хяналтын газар /ХСХГ/-аас өнгөрсөн онд батлагдсан Хотын стандартыг “Стандарттай хот-Байгальд ээлтэй хүртээмжтэй дэд бүтэц-Тухтай орчин” уриан дор иргэд, олон нийтэд таниулан сурталчилж буй юм. Өдөрлөгт оролцсоноор нийслэлд хэрэгжиж буй, батлагдсан стандарт, стандартын баримт бичиг, түүнийг хэрхэн бүрдүүлэх талаар зөвлөгөө, мэдээлэл авах...
Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг боллоо. Эхний хэлэлцүүлгээр өвөлжилтийн бэлтгэл болон Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд авах тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл хоёрдугаар хэлэлцүүлгээр Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөлд НИТХ дахь ажлын хороод болон намын бүлгүүд санал, дүгнэлтээ хэлсэн юм.
Төлөвлөгөөний төсөлд нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага, нэгжээс 734 арга хэмжээний санал ирсэн бөгөөд...
Парк шинэчлэл хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох асуудал бага гарна
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа инженер хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг тус газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир танилцуулав. Тэрбээр “Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилт 76 хувьтай байна. Парк шинэчлэлийн буюу нөхөн хангалт төрийн хоёр аж ахуйн...
Энхтайваны гүүрний хажуу талын дулааны шугамыг шинэчлэх шаардлагатай
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа инженер хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.
“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Ж.Пүрэвжамц:
-Их засварын ажил 95, урсгал засварын ажил 96.6 хувьтай байна. Халаалтын 596, халуун усны 1706 метр урт шугам солихоос халаалтын...
Үерийн хамгаалалтын 26.5 км сувгийг цэвэрлэлээ
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд “Геодези, усны барилга, байгууламжийн газар” /ГУББГ/ ОНӨААТҮГ-аас шугам сүлжээний цэвэрлэгээ, худгийн засвар, нөхөн сэргээлт, шугам угсралт, үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн цэвэрлэгээ, хөргөлтийн насос станцын засвар арчлалт гэсэн таван чиглэлийн ажлыг гүйцэтгэж байна. Нийт ажлын гүйцэтгэл 81 хувьтай үргэлжилж буй. Үерийн хамгаалалтын барилга, байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлын хүрээнд 117 байршилд 2835.12 шоо метр лаг, хагшаасыг цэвэрлэн, тээвэрлэжээ....
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо.Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг...
371 км дулааны шугам засварлалаа
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа инженер хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хувьд нэг, хоёрдугаар сард тендерийн материал бэлтгэж, дөрөвдүгээр сард холбогдох байгууллагуудтай засварын ажлын графикийн төлөвлөгөөгөө батлуулан, тавдугаар сарын 1-нээс засварын ажлуудаа хийж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар их засвар, хөрөнгө оруулалтын нийт 17 төрлийн 2300 гаруй...
Шилжилт хөдөлгөөн хийж буй иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх төв нээгдлээ
Шилжилт хөдөлгөөн хийж байгаа иргэдэд бүхий л төрлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх “Буцах шилжих хөдөлгөөнийг дэмжих мэдээллийн төв”-ийн нээлт өчигдөр боллоо. Тус төвийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгтэйгээр НЗДТГ-ын Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” салбарт байгуулсан юм. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа xот, xөдөөгийн сэргэлтийг дэмжиx, төвлөрлийг сааруулаx, xөгжлийг xөдөө рүү чиглэxэд дэмжлэг болоx томооxон ажлын нэг...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
8.1
°
C
8.1
°
8.1
°
53%
1kmh
0%
Дав
10
°
Мяг
6
°
Лха
7
°
Пүр
10
°
Баа
10
°
- Advertisement -
