28.1 C
Ulaanbaatar
Мягмар, 5 сар 7, 2024

Нийгэм

Төр хувийн хэвшлийн түншлэлийн баримт бичигт хувийн хэвшлийн саналыг авч байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар Нийслэлийн баримтлах бодлогын баримт бичиг, түүнийг дагалдан гарах Төр хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмын төслийг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Төр, хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ)-ийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд нийслэлийн хэмжээнд баримтлах бодлого, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ), Нийслэлийн Засаг даргаас тэргүүлэх ач холбогдолтойд тооцсон хөгжлийн...

Улсын хэмжээнд 70 сая толгой мал өвөлжих тооцоотой байна

ХХААХҮЯ-ны мэдээгээр улсын хэмжээнд 90 сая гаруй толгой мал намаржиж байна. Өнгөрсөн оны мал тооллогын дүнгээр 70.9 сая толгой мал тоолуулсан. Мөн энэ хавар 22.1 сая төл бойжуулсан. Үүнээс 20 сая гаруйг өвлийн хүнсэнд ашиглаж, энэ өвөл 70 сая гаруй толгой мал өвөлжих тооцоо гарчээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар Засгийн газраас гарсан тогтоолын дагуу дотоодын гадаадын зах зээлд бэлтгэх малын тоон судалгааг салбарын яам аймгуудын...

Тээврийн хэрэгслийн албан татвараа онлайнаар төлөх боломжтой

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж эхэллээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө. 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР...

Энэ долоо хоногт ихэнх нутгаар нэмэх градус хүрч дулаарна

Гуравдугаар сарын 5-12-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ: /Хугацааны эхээр зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэн байна/ Баруун аймгуудын нутгаар 5-нд зарим нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр цас, 8,10-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 5-6, 8,10-11-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. 5-6-нд ихэнх нутгаар хүйтэн байх ч цаашдаа хүйтний эрч суларч 8-11-нд Увс...

1264 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 27956 боллоо

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 1264 хүнд халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1103 нь Улаанбаатар хотод, 160 нь орон нутагт, эмнэлгээс шалтгаалсан нэг халдвар бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 27 956 болж байна. Сүүлийн 24 цагт 486 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 14 258 боллоо.

Хууль сурталчлах өдөрлөг зохион байгууллаа

УИХ-аас шинээр баталсан, шинэчлэн найруулсан, нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомж болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын зүгээс иргэдэд үзүүлж байгаа ажил, үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хууль сурталчлах өдөрлөг”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. Энэ жил “Хууль сурталчлах өдөрлөг”-ийг аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс аймгийн төв талбайд өнөөдөр 13-17...

Объектын гал түймрийн аюулаас 791 хүний амь насыг авран хамгааллаа

2018 оны эхний 10 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 3040 удаа гарч, 14.8 тэрбум төгрөгийн хохирол учирч, 58 хүн нас барж, 39 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 1380 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 791 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 34.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.  Объектод гарсан гал түймрийг...

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 09:00 цагт эхэлнэ

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг зуны хуваарьт шилжүүлж, зургаадугаар сарын 1-нээс 08:00 цагаас эхэлж, 17:00 цагт дуусдаг байхаар зохицуулалт хийсэн. Харин маргааш буюу есдүгээр сарын 1-нээс 09:00-18:00 цагийн хуваарьт орох гэж байна. Улаанбаатар хотын захирагч дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлыг зуны улиралд 08:00 цагаас эхлүүлэх тухай захирамж 2019 онд гаргаж байсан...

Чанарын менежментийн тогтолцооны баталгаажилтын аудит хийгдэж байна

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр олон улсын стандартын баталгаажилтын I шатны аудитын шалгалтад хамрагдаж байна. Баталгаажилтын аудитыг “Эс Эф Си Эс” ХХК-ын тэргүүлэх аудитор Ж.Хашбат, аудитор Г.Дашдаваа нар явуулж байна. Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлснээр хэрэглэгчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тууштай нийлүүлэх чадвар, хуулийн...

Коронавируст халдварын 1328 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 1328 хүнд халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1245 нь Улаанбаатар хотод, 80 нь орон нутагт, гурав нь зөөвөрлөгджээ. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 26 692 болж байна. Сүүлийн 24 цагт 426 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 13 772 боллоо.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
28.1 ° C
28.1 °
28.1 °
11%
2kmh
20%
Лха
15 °
Пүр
8 °
Баа
6 °
Бям
11 °
Ням
16 °
- Advertisement -

Шинэ мэдээ